ЗГХЭГ, Нийслэлийн ИТХ-ын бүрэлдэхүүн Налайх, Багахангай дүүрэгт ажиллаж байна

ЗГХЭГ, Нийслэлийн ИТХ-ын бүрэлдэхүүн Налайх, Багахангай дүүрэгт ажиллаж байна


3 жил
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан, Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямба тэргүүтэй албаныхан Налайх, Багахангай дүүрэгт ажиллаж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль,  Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2022 оноос мөрдөнө. Тиймээс дээрх 2 хуулийн шинэчлэлийн хүрээнд холбогдох албаныхан Налайх, Багахангай дүүрэгт ажиллаж, дүүргүүдийн ИТХ-ын үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Хурлын байгууллагын бүтэц, чиг үүргийн хуваарилалт, албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтод давхцал бий, эсэх болон ажил дүгнэж, урамшуулах журмын хэрэгжилт ямар байгаа хэлэлцэж, санал солилцлоо
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү