Өнөөдөр Богд Зонхов ламын Их Дүйчин ѳдѳр тохиож байна


2 жил

Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын Зулын 25 буюу Богд Зонхов ламын Их Дүйчин ѳдѳр тохиож байна. Бурхны шашинт улс орнууд өвлийн тэргүүн сарын 25-ны өдрийг "Их дүйчэн" өдөр хэмээн олон зуун жил тэмдэглэж бурхны шашны орон хийдүүд мянган тахилын зул өргөж, их ерөөл айлддаг уламжлалтай.

Энэ өдөр айл бүхэн зул асаан их буян үйлдэж иржээ. Энэ өдөр мацаг барьж /цагаан хоол идэж/ арван хар нүглийг тэвчин, бие, хэл, сэтгэлээ ариусган маани мэгзэм уншин, гэртээ болон гадаа зул өргөж буян үйлдвээс өргөсөн нэг зул мянга болж, уншсан нэг маани, мэгзэм түм болон арвижиж их буян хурдаг байна. Монголчууд Богд Зонховын дүйчин өдөр болохоос өмнө үүц махаа бэлтгэж гүйцээд зулын хорин таван тохиох үед тэдгээр амьтдыг сайн төрөл олуулахын тухайд буянд шамдан зул өргөдөг.

"Зулын 25"-ны билэгт сайн өдөр зул өргөхдөө: "Ум зула зула бара бара зула суухаа" тарнийг уншин зул өргөх ёс жаягийн дагуу зулаа өргөвөөс зохимжтой. Мөн Богд ламын магтаал залбирал олонтаа уншиж Богд ламыг сэтгэлдээ бодон залбирдаг.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү