Сурагчид хичээлийн хэрэгсэл болон бусад эд зүйлсийг хоорондоо солилцохгүй, дамжуулахгүй байхыг зөвлөлөө

Сурагчид хичээлийн хэрэгсэл болон бусад эд зүйлсийг хоорондоо солилцохгүй, дамжуулахгүй байхыг зөвлөлөө


3 жил

Танхимын хичээлд сууж буй сурагчид коронавирусийн халдвараас сэргийлэх зөвлөмжийг ЭМЯ-наас танилцууллаа. Халдвараар өвчлөхгүйн тулд эдгээр 11 зөвлөгөөг мөрдөх нь чухал. Эцэг эхчүүд хүүхэддээ хэлж ойлгуулахыг зөвлөлөө.

 
  1. Хичээл сургалтын үед халдвар хамгааллын дэглэмийг чанд сахина. 
  2. Зөвхөн өөрийн анги, давхар руу нэвтрэх орц, гарцаар орж гарна. 
  3. Сурагч бүр ангид орохдоо биеийн халуунаа хэмжүүлж орно.
  4. Ангид зөвхөн өөрийн хуваарьт суудалд сууна. 
  5. Гар ариутгагч, хуурай нойтон сальфеткыг тогтмол биедээ авч явна.
  6. Сурах бичиг, үзэг харандаа, дэвтэр болон бусад эд зүйлээ хоорондоо солилцохгүй, дамжуулахгүй байх 
  7. Амны хаалтаа тогтмол зүүх, 2 цаг тутамд солих
  8. Сургуулийн нийтийн эзэмшлийн талбай, ариун цэврийн өрөөгөөр үйлчлүүлэхдээ хүн хоорондын зай барина. 
  9. Хүүхэд бүр хогийн ууттай байх /хэрэглэсэн маск, бусад хог хийх/ 
  10. Бие тавгүйрхэх, толгой, хоолой өвдөх, халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл сургууль дээр ирэлгүй багшдаа мэдэгдэж, эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандах
  11.  “ГЭР СУРГУУЛЬ - ГЭР” маршрутыг мөрдөх
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү