Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх, Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга Л.Эрдэнэчулуун, Хилийн 0108 дугаар ангийн захирагч хурандаа В.Намхайнямбуу, Замын-Үүд дэх авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар, ГИХГ-ын Дорноговь дахь газрын дарга Д.Эрдэнэбаатар нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Замын-Үүд дэх Гаалийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Отгонсүх "Замын-Үүдийг гаалийн газар иргэддээ 12 хяналтын бүсээр үйлчилгээ үзүүлж 08-22 цаг хүртэл ажиллаж байна.
Хяналт шалгалт, ариутгал халдваргүйжүүлэлтийг цаг тухайд нь хийж, ачаа барааг өдөрт нь эздэд нь олгож байна. Энэ 20 гаруй өдрийн хугацаанд нийт импортын бараа бүтээгдэхүүн 50-60, экспортынх 10 орчим хувиар нэмэгдсэн байна. Гаалийн байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд гаалийн хяналт шалгалтыг өдөртөө авах боломж бүрдсэн.
50 мянган тонн орчим ачаа Эрээний гааль дээр бөөгнөрсөн байсан бол өнөөдрийн урд хилийн боомт дээр 20 мянган тонн орчим ачаа үлдээд байна. Энэ 20 мянган тонныг энэ сардаа багтаагаад авбал хэвийн горимдоо шилжинэ гэж тооцож байна.
Иргэдэд тулгамдаад байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний тээврийн зардлыг гурван дахин бууруулахаар боллоо гэлээ.
Хилийн 0108 дугаар ангийн захирагч хурандаа В.Намхайнямбуу "2021 оны наймдугаар сарын 5-ны өдрөөс эхлэн тээврийн жолооч нартай хариуцлагын гэрээ байгуулж, дараалалд байгаа БНХАУ-ын Эрээн хотоос Улаанбаатар хүртэлх тээврийн хөлсийг 10 сая төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар тогтоож жолооч нартай гэрээ байгууллаа. Өнөөдрөөс эхлэн эхний 90 автомашиныг улсын хилээр нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна" гэлээ.
Замын-Үүд дэх Авто тээврийн үндэсний төвийн дарга Ж.Сүхбаатар "Жолооч нар хариуцлагын гэрээнд хариуцлагатай хандаж хүлээсэн үүргээ биелүүлэх хэрэгтэй. Энэ үйл ажиллагаанд хууль хяналтын байгууллага хяналт тавина. Эрээн-Улаанбаатар хүртэлх тээврийн зардлыг 10 сая төгрөгөөс хэтрүүлсэн тохиолдолд манай сумын тагнуулын байгууллагын 70527305 гэсэн утсаар иргэд мэдээлэл өгч болно.
Гэрээний үүргээ биелүүлээгүй нь хуулийн байгууллагаар тогтоогдсон тохиолдолд Замын-Үүд дэх Авто тээврийн үндэсний төвөөс улс хоорондын Б зөвшөөрлийг олгохгүй байх хүртэлх арга хэмжээ зургаан сар буюу түүнээс дээш хүртэлх хугацаагаар авна" гэв.
Эрээн-Улаанбаатарын ачааны үнэ 10 сая төгрөг болж, 3 ДАХИН БУУРЛАА
4 жил /2021-08-19 15:20:53 GMT+8/

Л.Энх-Амгалан: Улс төрөө хүүхдүүдээс, боловсролын салбараас хол очиж хий, П.Наранбаяр аа
833
1 долоо хоног

АН-ын бүлэг ЗГ-ын бүрэлдэхүүний тухай хуулийн хэлэлцүүлгээс НЭГ хоногийн завсарлага авлаа
730
1 долоо хоног

Н.Номтойбаяр: Сайд л болж байвал юу ч хийсэн яахав гэж бодож явдаг хямдхан улс төрч биш
1114
1
2 долоо хоног

Eagle телевизийн продюсер Н.Баасандамбыг Засгийн газрын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах даргаар томилно
1060
2 долоо хоног

“Монцамэ“ агентлагийн дарга Э.Содонтогосын асуудлаар МСНЭ-ээс Ерөнхийлөгчийн Тамгийн газарт шаардлага хүргүүллээ
1071
3 долоо хоног

"Нийслэлийнхэн боль, хоёрхон хүнтэй санал асуулгаар автомашины татвар нэмсэн байна"
1719
3 долоо хоног

Д.Цогтбаатар: Нийслэлийн удирдлагууд бүгд хүн загнаж явдаг коммунист дарга шигээ болжээ
1498
3 долоо хоног

Л.Оюун-Эрдэнэ: Хүүгийн маань хайртай бүсгүй давхар биетэй болоод 17 саяын бөгж бэлэглэсэн юм билээ
2225
1 сар

LIVE: "Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэх" асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж эхэллээ
2102
1 сар

Н.Номтойбаяр: Намайг Л.Оюун-Эрдэнэтэй тохирч, Тэргүүн шадар сайдаар очихоор боллоо гэдэг бол ОР ҮНДЭСГҮЙ ХУДАЛ ЯРИА
2069
1 сар

М.Нарантуяа-Нара: Улсын төсөв чинь триллонд хүрээгүй шүү дээ. Хэдэн их наядаараа яаж алалцаж байгаа билээ?
2327
1 сар

П.Батчимэг: Сүүлийн 5 жилд цахилгаан дугуй, скүүтерийн осолд 10-19 насны 551 хүүхэд өртсөн байна
2291
1 сар

“АН дахиж Засагт хамтрахгүй. Хөөгдөж гарчхаад, ЗОМБИ амилуулж байгаа юм шиг сүр сүлд нь хаясан юм гэж юу байх вэ дээ“
2308
1 сар

Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
58500
23
8 жил

З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
54071
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0

- Эхэнд
- Сүүлд