Чуулган: Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлоно

Чуулган: Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлоно


3 жил

УИХ-ын Тамгын газраас Төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ-ын чуулганыг хуралдуулахаар товлосноо зарлалаа. Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хороог 12:00 цагаас, УИХ-ын чуулганыг 14:00 цагаас хуралдуулахаар товложээ. Хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй албан ёсоор танилцаж, шинээр сонгогдсон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцэж, Ерөнхийлөгчийн тангараг өргөх өдрийг товлох юм байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5.1-т "Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш 30 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн хуулиар тогтоосон тангараг өргөнө" хэмээн заасан байдаг.

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү