Тулгар төрийн 230, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, эрхэлсэн ажилдаа идэвх, санаачлагтай ажиллаж, бусдыгаа манлайлсан хүмүүст төрийн дээд одон медаль гардуулж байна.
- UBS телевизийн сэтгүүлч О.Мөнхгэрэл
- Хэнтий аймгийн Хэрлэн сумын ахмад настан М.Энхчимэг
- Монголын ярих урлагийн төвийн тэргүүн Б.Энхгэрэл нарыг "Алтан гадас" одонгоор шагналаа.
Харин Хөдөлмөрийн хүндэт медалиар,
- "Лантуун дохио" ТББ-ийн үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан нарыг шагналаа.