Д. Энхбат: 21-р зууны шинэ Монголыг байгуулахын төлөө ажиллана

Д. Энхбат: 21-р зууны шинэ Монголыг байгуулахын төлөө ажиллана


4 жил

"Зөв хүн-Электорат" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Д.Энхбат СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардаж авлаа.

Тэрбээр, "Зөв хүн электорат эвслээс дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн дагуу би энэ сонгуульд оролцож байна. Энэ сонгуулиар бид Монгол Улсынхаа ардчиллыг бэхжүүлж, нийгэм эдийн засгийг төгөлдөржүүлэх, ялангуяа Монгол иргэдийн аж амьдралыг дээшлүүлж, шударга ёс тогтоож, авлигатай тэмцэхийн төлөө, Монгол хүн бүрийг Монгол Улсын хөгжилд хувь нэмэр оруулахын төлөө ажиллана.

Монгол Улс маань их сонголтын өмнө ирж байна. Бид дараагийн 30 жилд хэрхэн амьдрах, залуус хүүхдүүдэд ямар өв үлдээхийг шийднэ. Бид туулсан замаа эргэн харж, шинэ үедээ итгэн 21-р зууны шинэ Монголыг байгуулахын төлөө ажиллана.

Монгол хүн чадна гэдэг бидний уриа. Бүх зүйлийг төр гартаа авч байгаа, бүлэглэлүүд бүх зүйлийг эзэмшиж байгаа энэ байдлыг өөрчлөх ёстой. Гурван сая хүн бүгд хөдөлж байж хавтгайрсан халамжийг таслан зогсоож байж бид хөгжинө" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү