Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаа танилцууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Вакцинжуулалтаа чанартай хийж, эхний тунг хийлгэсэн иргэдээ хамгаалах үүднээс хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. Хоёр дахь тунгаа хийлгэснээс хойш 18-21 хоногийн дараа дархлаа бүрэн тогтдог гэдгийг эрдэмтэд тогтоосон. Тиймээс вакцинжуулалтаа чанартай байлгах үүднээс энэ сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. Энэ хамгийн сүүлийн хөл хорио байгаасай гэж хүсэж байна.
Мөн бас нэгэн шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор Оюутолгой ХХК-ийн татварын эргэн төлөгдсөн татварын орлогоос иргэн бүрд 300 мянган төгрөг олгохоор шийдвэрлэлээ" гэлээ.