Б.Баатархүү:Н.Түвшинбаярыг Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн шөнө саатуулсан

Б.Баатархүү:Н.Түвшинбаярыг Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн шөнө саатуулсан


4 жил

Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр өнгөрсөн амралтын өдөр Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож хүнд гэмтээсэн хэрэг гарсан билээ. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа бөгөөд хэрэгтэн Н.Түвшинбаярыг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид өнгөрсөн шөнө саатуулсан байна. 

Үүнтэй холбогдуулан ЦЕГ-аас өнөөдөр /2021.04.05/ хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Энэ үеэр тус газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү "Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг яллагдагчаар татаж, эрүүгийн хэрэг үүсгэн саналаа хүргүүлсэн. Холблогдох гэрчүүдээс тайлбар авсан. Н.Түвшинбаяраас өмгөөлөгчийг нь байлцуулж мэдүүлэг авсан. Түүний гэмтлийн зэргийг нь тодорхойлохоор шүүх эмнэлэгт хандсан" гэх тайлбарыг өгсөн юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү