Ж.Мөнхбат: Төрийн бэлэг тэмдэг, үүх түүхтэй холбоотой нэрээр архийг нэрлэхийг хориглох ёстой

Ж.Мөнхбат: Төрийн бэлэг тэмдэг, үүх түүхтэй холбоотой нэрээр архийг нэрлэхийг хориглох ёстой


4 жил

УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэлэлцэж байна. Уг хуулийн төсөлд архины нэр, шошгонд ашиглахыг зөвшөөрсөн бэлэг тэмдгийг Засгийн газар баталж байхаар заажээ. Ингэхдээ одоо ашиглаж буй Чингис хаан, Соёмбо гэх мэт нэрийн асуудлыг эргэж хөндөхгүй юм байна. Тухайн нэрийг ашиглаж буй аж ахуйн нэгжүүд нь оюуны өмчөөр бүртгүүлээд авчихсан байдаг ажээ. Харин УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат үүний эсрэг саналтай байгаагаа хэллээ.

Тэрээр "Өнөөдөр нийгэмд болж байгаа гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл архинаас үүдэлтэй, архидалттай холбоотой. Тиймээс архидан согтуурахтай тэмцэх зохицуулалтыг энэ хуулиар чангаруулах ёстой. Бас нэг асуудал байна. Архи үйлдвэрлэгч үндэсний аж ахуй нэгжүүдийнхээ үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа юм биш. Гэхдээ төрийн бэлэг тэмдэг, үүх түүхтэй холбоотой нэрээр архийг нэрлэж үйлдвэрлэдэг явдлыг таслан зогсоох ёстой.

Тухайлбал, Монголын төрт улсыг үүсгэн байгуулсан Чингис хааны нэртэй архинууд үйлдвэрлэгдэж байгаа. Бид дэлхий дээр үүх түүх, Чингис хаанаараа бахархдаг ард түмэн. Гэтэл бид бахархалт хүнийхээ зураг хөрөг, нэрийг хогийн саванд хийгээд явж байгаа. Төрийнхөө далбаан дээр байдаг соёмбоор архи нэрлэчихсэн л явж байгаа. Үүнийг өөрчлөх асуудлыг хуульд тусгах ёстой" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү