Чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хүний Эрхийн Үндэсний комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг хуулийн төсөлд ихэд шүүмжлэлтэй хандаж буйгаа илэрхийллээ.
Тэрбээр "Манайд хүн дутаагүй. Харин зориг, шударга ёс дутсан. Арай гэж таван хүнтэй ХЭҮК байгуулсан чинь Хүний эрхийн хамгаалагч гээд 7 хүний орон тоотой хууль оруулж ирж байна. Өөр хийх ажил алга уу. Хүний эрх улаан цайм зөрчигдөж байхад та нар юу хийсэн вэ. Цэрэгт хүүхдээ явуулсан аав, ээж уйлаад сууж байна. Гэтэл та нар энд орон тоо нэмэх талаар ярьж байна. Цаас эргүүлдэг хүн биш зүрх зоригтой хүн хүний эрхийн төлөө тэмцдэг" гэж хэллээ.