Засгийн газар хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг хэлэлцэж байна

Засгийн газар хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг хэлэлцэж байна


4 жил

 Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан 08.00 цагт эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 3-18-нд хатуу хөл хорио тогтоох УОК-ын саналыг хэлэлцэж байна. 

Хоногт илрэх коронавируст халдвартай хүний тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан ЭМЯ-наас дээрх хугацаанд хөл хорио тогтоох саналыг УОК-т даваа гарагт хүргүүлсэн юм. УОК-ын хуралдаанаар тус саналыг дэмжиж, Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын "Улаан" түвшинд шилжих саналаа Засгийн газарт танилцуулахаар болсон юм.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байгаа бөгөөд хурлын дараа эргэн дэлгэрэнгүй мэдээлнэ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү