И.Мөнхжаргал: АН-ын даргын сонгуульд О.Цогтгэрэл ялалт байгууллаа

И.Мөнхжаргал: АН-ын даргын сонгуульд О.Цогтгэрэл ялалт байгууллаа


4 жил

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал даргын сунгааны үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. АН-ын 200 000 гишүүний 48.6% буюу 74908 хүн нь цаасаар санал өгчээ. 

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал: 

-АН-ын даргын сунгаанд нэр дэвшигч Д.Пүрэвдаваа 7300, О.Цогтгэрэл 41 098, О.Амартүвшин 16 075, С.Эрдэнэболд 8928 санал авсан. АН-ын даргын сунгаанд О.Цогтгэрэл ялалт байгууллаа. О.Цогтгэрэлийг АН-ын даргаар УДШ-д бүртгүүлнэ. Бүртгүүлэхэд дүрмийн зөрчил байхгүй. УДШ-д бүртгэлтэй АН-ын дүрмээр явагдсан сунгаа учир хүчин төгөлдөр. Үүнээс илүү баталгаа гэж байхгүй. 

-С.Эрдэнийн АН-аас М.Тулгатыг АН-ын даргад тодруулсан байна?

-Тэр бол дүрмийн бус сонгууль. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү