Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас Covid-19 халдварын талаарх өнөөдрийн /2021.03.29/ мэдээллийг хийж байна.
ХӨСҮТ-ийн дэд захирал Э.ТЭМҮҮЛЭН:
Өнгөрсөн 24 цагт улсын хэмжээнд 15 лабораторид 13210 сорьцод шинжилгээ хийхэд Covid-19 халдварын 575 шинэ тохиолдол бүртгэгдэж, батлагдсан нийт тохиолдол 7589 боллоо. Шинээр бүртгэгдсэн 575 тохиолдлын 574 нь дотоодоос бүртгэгдсэн бол нэг тохиолдол нь Франкфуртын нислэгээр ирсэн хүнээс илэрлээ. Сүүлийн 24 цагт 185 хүн эмчлэгдэж гарлаа.
Сүүлийн 24 цагийн хугацаанд Улаанбаатар хотод 400 тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдол 6468 боллоо. Аймгуудад илэрсэн тохиолдлыг дурдвал:
- Төв аймагт-86 нэмэгдэж 147
- Баянхонгор аймагт-1 нэмэгдэж нийт 11
- Архангай аймагт- 4 нэмэгдэж нийт 41
- Өвөрхангай аймагт-20 нэмэгдэж нийт 65
- Орхон аймагт- 15 нэмэгдэж нийт 86
- Сэлэнгэ аймагт-2 нэмэгдэж нийт 219
- Дархан-Уул аймагт-15 нэмэгдэж нийт 100
- Булган аймагт-19 нэмэгдэж нийт 20
- Завхан аймагт-2 нэмэгдэж нийт 9
- Хэнтий аймагт-4 нэмэгдэж нийт 10
- Хөвсгөл аймагт-6 нэмэгдэж нийт 29 тохиолдол боллоо.