Ковид-19 халдварын 437 тохиолдол илэрлээ

Ковид-19 халдварын 437 тохиолдол илэрлээ


4 жил

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна. 

Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 14936 хүнд шинжилгээ хийхэд коронавирусийн халдварын 437 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна. Ингэснээр манай улсад бүртгэгдсэн халдварын тоо 6332 боллоо. Шинээр бүртгэгдсэн тохиолдлын 370 нь нь Улаанбаатар хотод, аймаг орон нутагт 67 тохиолдол тус тус бүртгэгдлээ. Тодруулбал

  • Хөвсгөл аймагт 5,
  • Хэнтий аймагт 6,  
  • Дорноговь аймагт 3,  
  • Орхон аймагт 18,  
  • Төв аймагт 26,  
  • Өвөрхангай аймагт 3,  
  • Дархан-Уул аймагт 6 тус тус батлагджээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 206 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарснаар нийт эмчлэгдсэн хүний тоо 4150 боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 1462 хүн эмчлүүлж байгаагаас

  • хөнгөн 1243,
  • хүндэвтэр 194
  • хүнд 18,
  • маш хүнд 7 хүн байгаа аж. 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү