Ж.Байгалмаа : 218 хүнээс халдвар илэрлээ, нөхцөл байдал хүндэрч байна

Ж.Байгалмаа : 218 хүнээс халдвар илэрлээ, нөхцөл байдал хүндэрч байна


4 жил

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа  “Өчигдөр  16 лабораторид 12,605 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 218 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 5,610 болж байна. 218 тохиолдлын 176 нь Улаанбаатарт бүртгэгдсэн бол орон нутагт нийт 42 тохиолдол батлагдлаа.

Тодруулбал, Өвөрхангай аймагт 27, Дархан-Уул аймагт 10, Төв аймагт тав тохиолдол шинээр бүртгэгдлээ.  Сүүлийн хоногт 189 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,947 боллоо.

 Өнөөдрийн байдлаар нийт 1,367 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,138, хүндэвтэр 207, хүнд 18, нэн хүнд дөрвөн хүн байна. Халдварын нөхцөл байдал улам хүндэрч байна” гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү