Дотоод хэргийн их сургууль 2021 оны эхний хагас жилд үйл ажиллагаандаа олон улсын хоёр стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Энэ ажлын явц ямар байгаа талаар ДХИС-ийн Чанарын баталгаажуулалтын төвийн эрхлэгч, дэд хурандаа Б.Мөнхзаяагаас тодрууллаа.
ДХИС-д Олон улсын стандартыг нэвтрүүлэх ажил ид өрнөж байна. Энэ ажлын явц ямар байгаа талаар товч мэдээлэл өгнө үү?
Их сургуулийн үйл ажиллагаанд олон улсын (ISO9001:2015 чанарын менежмент ба чанарын менежментийн тогтолцоо, ISO21001:2018 боловсролын байгууллага-боловсролын байгууллагын чанарын менежментийн тогтолцоо) стандартуудыг нэвтрүүлэх ажил 2021 оны 01 дүгээр сард гарааны оношилгоо хийж суурь түвшинг тодорхойлохоос эхэлсэн. Суурь түвшин тодорхой болсноор хийх ажлын хүрээ, хязгаар тодорхой болж стандартын талаар ойлголт, мэдлэг өгөх сургалтууд явагдаж байна. Сургалтад манай удирдлага, багш, алба хаагчид Их сургуулийн гадаад, дотоод орчин, сонирхогч тал, тэдгээрийн хэрэгцээ, хүлээлт болон хамрах хүрээг хэрхэн яаж тодорхойлох талаар арга зүйд суралцан, хууль, эрх зүйн нийцлийн судалгааг идэвх санаачилгатай хийж байна.
Мөн та процессын үйл ажиллагааг тодорхойлж байгаа талаар сургалтын үеэр хэлсэн. Энэ үйл ажиллагаа ямар үр дүнтэй вэ?
Монгол Улсад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 770 гаруй хуулиас Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаанд хамаарч болох 93 хуулийг тодорхойлж шинжилгээ хийлээ. Эдгээр хуулиас төрийн байгууллагад хэм хэмжээ тогтоож өгсөн, Дотоод хэргийн их сургуулийн үйл ажиллагаанд хамааралтай нэлээдгүй процесс байна гэж үзэж байгаа. Мөн бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгжүүдээс өдөр тутам хийж хэрэгжүүлдэг ажил, арга хэмжээний жагсаалтаас болон стандартын шаардлагын дагуу хийх процессууд нийлээд их сургуулийн үйл ажиллагааны 300 гаруй процессыг тодорхойлж үндсэн, дэмжих, удирдлагын процессуудад ангилан тэдгээрт процесс зураглал хийж эхлээд байна.
Одоогоор ажлын хэсгийн гишүүд өөрсдийн хийж байгаа ажлын чиглэлийн дагуу процессын зураглалыг зурж зөвлөхүүдээс зөвлөгөө авч сайжруулан нилээн бүтээлчээр ажиллаж байна. Үүний дараа бид процессын дагуу журам боловсруулах, өмнө байсан журмаа сайжруулах, уялдаа холбоог хангах ажлыг хийхээр төлөвлөж байна.
Мөн албан хаагчдын ажлын байрны тодорхойлолтыг процесс, журамтайгаа уялдуулан шинэчлэн боловсруулахын зэрэгцээ үйл ажиллагааны төлөвлөлтийн дагуу нэлээдгүй баримт бичгийг сайжруулах, шинээр боловсруулах ажлууд цаашид хийгдэнэ.
Энэхүү стандартыг хэзээнээс хэрэгжүүлж эхлэх вэ? Ямар үр дүн хүлээж байгаа вэ?
Бид 2021 оны 07 дугаар сар гэхэд нэвтрүүлсэн байхаар зорилго тавиад ажиллаж байна. Одоогийн байдлаар үндсэн сургалтууд дундаа орж байна. Сургалт бүр өөр өөрийн онцлогтой, арга зүйгээр явагдаж байна.
Стандарт нэвтрүүлснээр олон үр дүн, ач холбогдлыг манай хамт олон хүлээж байна. Тухайлбал: Сургалтын хөтөлбөрт тогтмол, давтамжтай дүн шинжилгээ хийж хэвшсэнээр бүрэлдэхүүн сургууль, нэгж, албан хаагчдын ажлын уялдаа холбоо сайжирч захиалагч буюу Цагдаагийн ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хүний нөөцийн чадавх нэмэгдэх, сургалт-эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн нэгдлийг хангана. Мөн сургалтын хөтөлбөрийн шаардлагад нийцсэн мэргэжилтэн бэлтгэн гаргах замаар ижил төстэй дээд боловсролын сургалтын байгууллагын дунд өрсөлдөх чадвар нэмэгдэж, суралцагчдын маань сурах идэвх санаачилга, сурлагын амжилт, чанар өссөнөөр хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшилж Их сургуулийн үйл ажиллагаанд нэгдсэн менежментийн тогтолцоо бүрдэнэ.
Б.Мөнхзаяа: Дотоод хэргийн их сургууль олон улсын чанарын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна
5 жил /2021-03-19 12:14:28 GMT+8/
Хүүхдийн тэтгэмжээ өгөхдөө муухай үг бичсэн гэх шуугианы эзэн реппер Гинжин эхнэр, хүүхдийн хамт зугаалж явна
411
5 өдөр
Хотын орлогч Т.Даваадалайг албан тушаалаа урвуулан завших, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байна
499
6 өдөр
УИХ-ын гишүүн П.Ганзориг Хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар сонгогдлоо
869
2 долоо хоног
АН-ын бүлгээс "Туулын хурдны зам" төслийг зогсоох шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлжээ
851
2 долоо хоног
Поп дива Б.Сарантуяа "Урлагт 40 жил-Хайрын бурхан" тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийнэ
812
2 долоо хоног
Л.Энх-Амгалан: Эцэг эхчүүдээс баахан мөнгө хураачихсан зөвлөл нэртэй хэсэг бүлэг хүмүүс төгсөлтийн баярыг бүр хориглосон гэж шоудах хэрэггүй
847
2 долоо хоног
Л.Энх-Амгалан: Монгол хэлний шалгалтын агуулга шуугиан дэгдээлээ. Ц.Доржготов гуайн өгүүллэг төгсгөл рүүгээ маш эротик өгүүллэг
1554
3 долоо хоног
Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудыг ажлын 4 хоногт шилжүүлэх үүрэг өгчээ
1465
3 долоо хоног
Өнөөдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийхэд сайн
1609
3 долоо хоног
Ц.Идэрбат: Хаврын тариалалтад зориулж дөрвөн төрлийн ногооны үрийг зээлээр олгоно
1886
4 долоо хоног
Н.Номтойбаяр: Төрийн албан хаагчид нэг өдөр зайнаас ажилласнаар эдийн засгийн хувьд хэмнэлттэй
1842
4 долоо хоног
Х.Нямбаатар С.Цэнгүүнийг "28 удаа гадаад томилолтоор явсан, аав нь Туул гол руу бохир цутгадаг, ясаа цайтал тэмцэнэ" гэж мэдэгдэв
2545
1 сар
АНУ-ын хүчинтэй визтэй байгаа хүмүүст $10,000 хүртэлх барьцаа байршуулах журам хамаарахгүй
3061
1 сар
Хүмүүсийн хэлж заншснаар савны амсар боолгох буюу умайн гуурсан хоолойг боолгохоос аль болох татгалз
73983
24
8 жил
З.Цэцэгзул: Хятадын баг маш олуулаа хэдхэн цом медалтай байхад бид дөрөв 5 цом олон медалтай сууж байх үнэхээр гоё байсан
68769
8
8 жил
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
-
0
-
0
-
0
-
0
-
0
-
0
- Эхэнд
- Сүүлд