ӨМӨЗО-оос Монголын Улаанзагалмайн нийгэмлэгт 210 мянган юанийг хандивлалаа

ӨМӨЗО-оос Монголын Улаанзагалмайн нийгэмлэгт 210 мянган юанийг хандивлалаа


4 жил

БНХАУ-ЫН ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын хэвлэл мэдээлийн алба, Улаан загалмайн нийгэмлэгээс коронавирусийн цар тахалтай тэмцэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд зориулан Монгол Улсын Соёлын яам, Улаан загалмайн нийгэмлэг, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд хандив өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр цахимаар боллоо.

  

Ёслолд БНАХУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын төлөөлөгчид болон манай улсаас Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбат, МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, МСНЭ-ийн удирдлагууд болон хэвлэлийнхэн оролцлоо. БНАХУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын төлөөлөгч “Манай хоёр улс уул усаар холбогдсон, стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаатай найрсаг хөрш орнууд билээ. Ард түмнийхээ эрүүл мэндийг сахиж хамгаалахын зэрэгцээ дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өмнө хариуцлага хүлээн нээлттэй, ил тод, олон улсын хамтын ажиллагааг өрнүүлж цар тахалтай тэмцэж ирсэн. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг. Хүнд үеийг даван туулахад хоёр орны хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн харилцан бие биедээ тусламж үзүүлж байгаадаа баяртай байна.

Энэ удаад Монгол Улсын Соёлын яам, МСНЭ-д тус бүр 30 мянган амны хаалт, 10 мянган бээлий хандивлахын зэрэгцээ Монголын Улаанзагалмайн нийгэмлэгт 210 мянган юанийг хандлаж байна. ив үзүүлж буй юм. Хятадын ард түмний чин сэтгэлийн бэлгийг хүлээн авна уу. Бүс нутаг цаашилбал дэлхийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд бид цаашид ч хамтран ажиллах болно гэдгээ илэрхийлье” гэв.

 

 

Энэ үеэр Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат “Цар тахлын халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэхэд зориулж БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газраас 60 мянган амны хаалт, 20 мянган бээлий, 210 мянган юанийн хандив, тусламж үзүүлж байгаад талархаж байна. “Ковид”-ын халдвар идэвхжсэн энэ үед та бүхний үзүүлж буй тусламж манай улсад ихээхэн тус дэм болно гэдэгт итгэж байна” гэлээ. 

Дэлхий нийтээр корона вирусийн цар тахалтай тэмцэж байна. Энэ үед Өвөрмонгол ахан дүүс сэтгэлийн дэм, хандив тусламж илгээж байгаад талархлаа илэрхийлье. МСНЭ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газартай хамтын ажиллагаатай явж ирсэн. Хоёр талын хамтарсан “Хэвлэлийн форум” 12 дахь жилдээ болсон. Бидний хамтын ажиллагаа, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг онцлон хэлмээр байна” гэж  МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Ө.Отгонбаатар хэллээ.

 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү