Коронавирусийн халдварын нөхцөл байдлын сүүлийн 24 цагийн мэдээллийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
2021 оны гуравдугаар сарын 16-нд 16800 хүнд PCR шинжилгээ хийхэд 130 хүний хариу эерэг гарлаа. Үүний 129 нь дотоодын халдвар бөгөөд үлдсэн нэг 1 зөөвөрлөгдсөн тохиолдол юм байна. Ингэснээр манай улсад коронавирусийн халдварын нийт бүртгэгдсэн тохиолдол 4340 боллоо.