С. Ганбаатар: Сү. Батболд Монголын хамгийн том дээрэмчин

С. Ганбаатар: Сү. Батболд Монголын хамгийн том дээрэмчин


4 жил

УИХ-ын гишүүн С.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "УИХ-ын дарга өнөөдөр хүний эрхийн талаар их ярилаа. Хүний эрхийг хамгийн их зөрчиж байгаа нь УИХ-д байгаа хүмүүс.Англи Улсын Дээд шүүхийн шүүгч Марк Пеллинг шүүхийн шийдвэр, дүгнэлт, баримт бичиг гаргажээ.

Үүнд 227 хэрэг бүртгэгдсэн байна. Энэ шийдвэрт Монголын ард түмний өөрийнх баялгийг Ерөнхий сайд нь  өөрийн гараар бусад орны дээрэмчидтэй хуйвалдан, хулгай хийсэн дүгнэлт гарсан. Энэ гүтгэлэг биш. Хэн нэгний захиалга биш. Ийм мэдээлэл дэлхий даяар гарчихаад байхад хэн ч дуугарахгүй байна. Үүний хамгийн гол хулгай ч нь Сү.Батболд.  Энэ бүхнийг хараад таг дуугүй сууж байгаа УИХ, монголын ард түмэн түүхэнд шившигтэй үлдэнэ.

Гол нь Сү.Батболд ЗГХЭГ, "Оюутолгой", "Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр" Төрийн өмчит газруудтай харилцаж, өөрт давуу байдалтай тайлбар бичгүүдийг гаргасан байна гэж бичсэн байна лээСү.Батболд баялгийн хулгай хийчихээд эдгээр газруудад дарамт үзүүлж, уучлалт гуйлгасан байна. Дээр нь шүүхийн байгууллагад нөлөөлөх гэж байгаа юм. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатарт Сү.Батболдыг Халдашгүй байдлын дэд хорооны гишүүнээс нь гаргах шаардлагатай байна Хоёрдугаарт, түүнтэй холбоотой гэмт хэргийг УИХ-аар хэлэлцүүлж ярилцах хэрэгтэй" гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Erdenet [66.181.187.xxx] 4 жил
Эрдэнэтэд ямар ч хохирол учруулсан зүйл байхгүй бхад сайн дураараа хэн нь өмнөөснь нэхэмжлэл гаргаад явдаг бнаа. Шүүхээрээ л шийдээч, худлаа попдоод бхын