С.Ганбаатар: Би нэг л өдөр ЕРӨНХИЙЛӨГЧ болно, битгий санаа зов

С.Ганбаатар: Би нэг л өдөр ЕРӨНХИЙЛӨГЧ болно, битгий санаа зов


4 жил

УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2021.03.15/ мэдээлэл хийлээ. 

Энэ үеэрээ МАН, МАХН гэх хоёр том намын нэгдэлд ямар байр суурьтай байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр "Би хоёр намын нэгдэлд байр сууриа тодорхой илэрхийлсэн. Би намынхаа гишүүд, дарга нарт хүндэтгэлтэй ханддаг. Нэг ч сөрөг үг хэлж байгаагүй. Харин МАН-ын Сү.Батболдод хага базуулчихсан, үгнээс нь гардаггүй нам мөрөөрөө явж байгаа улс төрийн хүчнийг битгий уруу татаасай. Парламентад байгаа дөрвөн нам дөрвүүлээ Сү.Батболдын гарт орж байна. Би өнөөдөр намтай, намгүй ажиллаж чадна. Хоёр нам нэгдсэн тохиолдолд 2024 он хүртлээ сонгогчдоо төлөөлж ажиллана" гэв.

Харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эсэх талаар тодруулахад "Би Монгол Улсын Ерөнхийлөгч нэг л өдөр болно, санаа зовлотгүй та нар" гэх тайлбарыг өглөө. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү