МАН бүлэг: Хаврын чуулганаар үндсэн дөрвөн асуудалд онцгой анхаарна

МАН бүлэг: Хаврын чуулганаар үндсэн дөрвөн асуудалд онцгой анхаарна


4 жил

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өгөв. Тэрбээр "Хаврын чуулганаар бид үндсэн дөрвөн асуудалд онцгой анхаарна гэж төлөвлөсөн.

Нэгдүгээрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийх эрх зүйн шинэчлэлийг хэрэгжүүлж эхэлнэ. Өмчийн хууль, Үндэсний баялгийн сан, Төрийн өмчит компаниудын тухай хуулиудыг хаврын чуулганаар хэлэлцэж батална. Улс төрийн намын тухай хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Орон нутгийн хөгжлийг хангах хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль гээд хуулиудыг энэ хаврын чуулганаар заавал хэлэлцэж батлах ёстой. 

Хоёрдугаарт, хүний эрхийг хангах, нийгэмд шударга ёсыг тогтоох шүүх, хуулийн байгууллагуудын хараат бус байдлыг хангахад чиглэсэн хуулиудыг батална. 

Гуравдугаарт, УИХ-ын хяналт шалгалтыг нэмэх чиглэлээр ажиллана. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд УИХ-ын хяналтын үүрэг нэмэгдсэн. 

Дөрөвдүгээрт, Оюутолгойн гэрээтэй холбоотой УИХ-ын тогтоолын хэрэгжилтийг хангах чиглэлээр ажиллана. 

Түүнчлэн өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбатыг томилохыг дэмжлээ" гэсэн юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү