2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр цагдан хоригдож, улмаар ялалт байгуулсан Ж.Эрдэнэбат ирэх Пүрэв гаригт буюу гуравдугаар сарын 18-нд УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулахаар болжээ.
Тэрбээр УИХ-ын сонгуулийн 13 дугаар тойрог болох Сэлэнгэ аймгаас сонгогдсон бөгөөд өнгөрсөн есөн сарын турш хоригдож саяхан суллагдсан юм. Тодруулбал, энэ сарын 3-нд Ж.Эрдэнэбатад авсан таслан сэргийлэх цагдан хорих арга хэмжээг өөрчлөн, батлан даалтад гаргасан. Ингэснээр тэрбээр УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулах боломж хуулийн хүрээнд нээгдсэн юм.