ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Өнгөрсөн 24 цагт 9000 гаруй хүнд шинжилгээ хийснээс 122 хүнээс коронавирусийн халдвар илэрч, улсын хэмжээнд 4,083 тохиолдол бүртгэгдлээ. Завхан аймаг болон Төв аймагт халдвар бүртгэгдсэн. Ойрын хавьтлуудыг гэрийн орчинд 14 хоног тусгаарлана. Хүн бүрийг ингэж тусгаарлахгүй бөгөөд үүнийг гурван төрлийн судалгаа хийж байж шийднэ.
Хоёр цаг шоудаад ирснээс гэр бүлийн бүх гишүүнээ эрсдэлд оруулсандаа харамсаж буйгаа илэрхийлсэн тохиолдол ч гарсан. Иймээс хүн бүр үүргээ ухамсарлах хэрэгтэй юм. Амралтын өдрүүдэд 28249 нийт 118294 хүнийг дархлаажуулалтын эхний тунд хамрууллаа.