Д.Нарангэрэл: Гуравдугаар сараас өвчлөл нэмэгдэх хандлагатай байна

Д.Нарангэрэл: Гуравдугаар сараас өвчлөл нэмэгдэх хандлагатай байна


4 жил

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

Тэрээр "2021 оны нэгдүгээр улиралдаа багтааж вакцин оруулж ирэхээр ажиллаж байна. Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулж сүргийн дархлаа тогтоовол өвчлөл буурна. Нэг хүний эмчилгээнд 8 сая төгрөг зарцуулж байгаа нь зөвхөн эм хэрэглээнээс гадна ажиллаж байгаа ажилтны цалин, хамгаалах хувцас хэрэгсэлд зарцуулагдаж байна.

Ирэх гуравдугаар сараас өвчлөл нэмэгдэх хандлагатай. Өвчлөл хүндэрч, эмч хүрэлцэхгүй болоход тэтгэвэрт гарсан эмч нарыг дайчилна" гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү