Улсын онцгой комиссын өчигдөр (2021.2.3)-ийн хуралдаанаар сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 11-ээс 23-ны 06.00 цаг хүртэл нийслэлийг бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлэхээр болсон.
Энэ үед дараах 10 төрлийн байгууллага ажиллана.
Нийтийн тээврээр зайлшгүй шаардлагатай газруудын ажилчид ажилдаа ирэх, явахдаа буюу 07.00-10.00, 17.00-20.00 цагт үйлчлүүлнэ. Ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ биедээ авч явна. Үүнд дараах байгууллагууд багтаж байна.
- Цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгал татуургын үйл ажиллагаа
- Эрүүл мэндийн байгууллага
- Шатахуун түлшний хангамжийн үйл ажиллагаа
- Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, тээвэрлэлт түгээлт
- Ариутгал халдваргүйжүүлэлт, хог хаягдлын цэвэрлэгээ
- Хэвлэл мэдээлэл
- Харилцаа холбоо, шуудан
- Банкны цахим болон автомат тооцооны машины үйл ажиллагаа
- Шуудан харилцаа холбоо
- Сайжруулсан түлшний үйлдвэрлэл, нийлүүлэлт, түгээлт