​Сэлэнгэ аймгийн Ерөө суманд уурхайд ажиллахаар очсон иргэнээс коронавирус илэрчээ

​Сэлэнгэ аймгийн Ерөө суманд уурхайд ажиллахаар очсон иргэнээс коронавирус илэрчээ


4 жил

Улаанбаатар хотоос Сэлэнгэ аймгийн Ерөө суманд уурхайд ажиллахаар очсон иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн байна.

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд үйл ажиллагаа явуулдаг "Болд төмөр Ерөө гол" компани 2021 оны нэгдүгээр сарын 31-нд ээлж солилцуулах ажлыг зохион байгуулсан байна. Уурхай дээр 520 ажилтан байсан бөгөөд 534 ажилтан ээлж солилцохоор Улаанбаатар, Дархан, Орхон болон бусад аймгаас ирсэн ажилчдыг шинжилгээнд хамруулсан байна.

Ингэхэд Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай ч сүүлийн хоёр жил Сонгинохайрхан дүүрэгт оршин сууж байгаа нэг иргэнээс түргэвчилсэн оношлуураар хоёр удаа шинжилгээ авахад эерэг гарсан тул PCR шинжилгээг авсан. PCR шинжилгээний хариу шөнийн 2 цагт гарч, батлагдсан. Иймд аймгийн онцгой комисс хуралдаж, газар дээр очиж ажиллахаар 04:00 цагт хөдөлсөн байна.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү