Эрүүл мэндийн яамны бичиг хэргийн ажилтнаас коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол бүртгэгджээ. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн яаманд хязгаарлалт тогтоож, орох хөдөлгөөнийг хорьсон байна. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлыг илрүүлэх хариу арга хэмжээг авч байна.
Яамны бүх ажилчид PCR-ийн шинжилгээнд хамрагдсан бөгөөд бусад ажилчдын шинжилгээний хариу гараагүй байна.