О.Батханд: Ерөнхийлөгч намайг дуудаад иргэдийн жагсаалыг чи зохион байгуулсан уу гэж асуусан

О.Батханд: Ерөнхийлөгч намайг дуудаад иргэдийн жагсаалыг чи зохион байгуулсан уу гэж асуусан


4 жил

Ерөнхийлөгчийн тамгын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хэвлэлийн албаны дарга О.Батханд "2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Ерөнхийлөгч намайг албан өрөөндөө дуудаж уулзлаа. Намайг О.Батханд гэдэг. Би Ерөнхийлөгчийн тамгын газарт ажилладаг. Би Монгол улсын жирийн нэгэн иргэн. Нийслэлд 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр болсон жагсаал цуглааныг зохион байгуулсан болзошгүй хүний нэр дотор намайг нэрлэсэн. Ямар учраас намайг жагсаал цуглаантай холбож байгааг ойлгохгүй байна. Би хуультай улсад амьдарч байгаа гэж өөрийгөө бодож байна.

Жагсаал цуглаан зохион байгуулсан болзошгүй гээд мэдээллүүд яваад байна. Ц.Туваан, С.Эрдэнэболд нарын хүмүүсийн нэр холбогдож байна. Үнэн ба Зөв намын тэргүүн А.Отгонбаатар гэрийн халат болон шаахайтай жагссан. Түүний ярьж байгааг сонсоод шударга монгол хүн байна гэж харж байснаас би энэ хүнтэй холбогдоогүй. Тухайн өдөр Сүхбаатарын талбайд бүх намын төлөөлөл оролцсон. ХҮН намын дарга Т.Доржханд лайв хийж байсан. Зон олон намын тэргүүн Э.Одбаяр, Л.Гүндалай зэрэг хүмүүс бас жагсаалд оролцсон. Талбайд болсон жагсаалд ард түмэн өөрийн сэтгэлийн дуудлагаар ирсэн. Энэ үйл явдалд Монгол Улсын Ерөнхийлөгч болоод Ерөнхийлөгчийн Тамгын газар ямар ч оролцоогүй гэдгийг мэдэгдэж байна. Илтэд гүтгэсэн мэдээлэл тарааж байгаа учир нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж байна. Миний гар утасны датаг, сүүлийн жилийн дуудлага мессежийг шалгах эрхийг олгож байна" гэж хэллээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү