Эх Хүүхдийн Эрүүл мэндийн Үндэсний төвөөр халдварын сэжигтэй иргэн үйлчлүүлсэн тул өнөөдөр 12.30 цагаас эхлэн тус эмнэлгийн хэмжээнд хязгаарлалт тогтоожээ. Эмнэлгийн хэмжээнд яаралтай тусламж үйлчилгээ шаардлагатай иргэнд тусламж үзүүлж, яаралтай мэс засал хэвийн явагдаж байна.
Харин орох, гарах хөдөлгөөн болон эмч, мэргэжилтнүүдийг өрөөнөөсөө аль болох гарахгүй байх чиглэл өгчээ.
