УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл энэ долоо хоногт парламентаар хэлэлцэх асуудлын дарааллыг дараах байдлаар тогтоожээ.
Нэгдүгээр сарын 5-ны мягмар гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
- Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт;
- Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, үргэлжилнэ/;
- Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимаас цахим хэлбэрээр хуралдана:
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын хоёр гишүүн 2019 оны тавдугаар сарын 3-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- МҮОНРТ-ийн Yндэсний зөвлөлийн гишүүн томилох тухай УИХ-ын тогтоолын төсөл;
- Бусад.
Нэгдүгээр сарын 6-ны лхагва гарагт:
1.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
Чуулганы нэгдсэн хуралдаан: нэгдүгээр сарын 7, 8-ны пүрэв, баасан гарагт 10.00 цагаас:
- Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 12 дугаар дүгнэлт;
- Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.03.26-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Биеийн тамир, спортын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Х.Болорчулуун нарын хоёр гишүүн 2019.05.03-нд өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
- Бусад;
- Ерөнхий сайдын мэдээлэл: Бүх шатны боловсролын байгууллагын чанар, хүртээмж, сургууль, цэцэрлэгт хамрагдалтын байдал, хичээл, сургалтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа арга хэмжээний талаар.