Comedy Lab-ын комедиан Д.Амартүвшин цахим хуудсаараа дамжуулан үг хэллээ. Тэрээр "УОК иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хаах нь буруу" гэв.
УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр "Өчигдөр зургаан хүн цахим орчинд бичлэг цацсан. Тэд амны хаалтгүй зэрэгцэн суугаад, УОК-ын нэрийг барьж, бусад руу утсаар ярьж, мэргэжлийн үг хэллэгийг буруу зориулалтаар ашигласан. Хэдий хоорондоо инээдэм болгон ярьж хөгжилдөж байгаа ч өвчин, тэр тусмаа халдварт өвчин тоглоом биш. Бид бүх нийтээрээ хатуу хөл хорионы дэглэмийг мөрдөж байна. Иймд бид зохих хуулийн байгуулагад хандан, тэдгээр хүмүүсийг шалгуулна" хэмээсэн.
Харин үүний дараа UB Comedy-гийн комедиан Б.Идэр-Од цахим хуудсаараа "Коронавирусын эсрэг тэмцэх ёстой үнэт цагийг нь алдагдуулсан хошигнол хийж Улсын Онцгой Комиссын ажлыг шаардлагагүй өөр зүйлд чиглүүлсэн чирэгдэл учруулсандаа уучлал хүсье" хэмээн мэдэгдсэн билээ.