Нийтийн тээврийн “Тэнүүн Огоо” автобус баазын нэг жолоочоос шинэ коронавирусийн халдвар илэрсэн болохыг өчигдөр Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Тэгвэл дахин хоёр жолооч халдвартай болох нь тогтоогджээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа ““Тэнүүн Огоо” автобус баазын хоёр жолоочоос халдвар илэрсэн. Тус автобус баазын арваад залуус салхинд гарсан бөгөөд тэдгээрийн хоёроос халдвар илэрсэн. Үлдсэн хүмүүсийг тусгаарласан. Тус автобус баазаас ойрын болон хоёрогч хавьтал 90-ээд хүнээс анхны шинжилгээгээр халдвар илрээгүй” гэлээ.
Тус автобус баазаас илэрсэн эхний тохиолдол зуслан чиглэлийн автобусанд жолоочоор ажиллаж байсан гэсэн мэдээллийг асуумжид бөглөсөн байна. Жолоочийн өгсөн мэдээллээр Шархад-Зунжин гэсэн чиглэлд үйлчилгээнд явдаг 12-р сарын 24-нөөс хойш ажилдаа очоогүй талаар ЭМЯ-наас мэдээллээ.