Коронавируст цар тахалын хамгийн олон тохиолдол нийслэлийн Баянзүрх дүүрэгт гараад байгаа билээ. Тэгвэл дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Н.Баярмөнх, Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг дээр голомт үүсчихээд байна. Тус эмнэлэгт нийт 449 хүн хорионд байснаас хүүхэд, том хүн зэрэг тодорхой тооны хүмүүсийг эмнэлгээс тусгаарлах байр руу шилжүүлж байна.
Мөн Баянзүрх дүүргийн долдугаар хороонд байрлах Батхаан төвд шинэ голомт үүссэн бөгөөд газар дээр нь тандалт судалгааны баг ажиллаж байна. Өнөөдрөөс Баянзүрх дүүргийн 28-ны хорооны 20 цэг дээр иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг эхлүүлж байна” гэлээ.
Дашрамд дурдахад, "Батхаан" төв нь УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийнх гэдэг бөгөөд тэрбээр Баянзүрх дүүрэг дэх Сансарын хэд хэдэн баарны эзэн аж.