АН-аас нийслэлийн орлого багатай өрхөд таван кг мах тараана

АН-аас нийслэлийн орлого багатай өрхөд таван кг мах тараана


4 жил

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар АН-ын бүлгийн дарга Д.Ганбат "Коронавируст халдварын эсрэг вакциныг оруулж ирэх ажлыг ахалж байгаа хүн нь Сангийн сайд байх нь тохиромжгүй. Бусад улс оронд Эрүүл мэндийн сайд эсвэл Ерөнхий сайд нь энэ ажлыг хариуцаж түргэн шуурхай ажиллаж байна. Тиймээс ирэх долоо хоногт энэ асуудлаар дахин мэдээлэл авна. Мөн Засгийн газраас цахилгаан, дулаан, хог, усны мөнгийг төрөөс даах болсонтой холбоотойгоор дагалдах журам гарсан. Тооцоо судалгаагүй шийдвэр гаргаж, дараа нь иргэдийг буруутгадаг байдал газар авлаа" гэлээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан "Ардчилсан нам X Их хурлаа цахимаар амжилттай зохион байгууллаа. Хэлэлцэх асуудлуудаа бүгдийг нь хэлэлцэж дууссан. Ардчилсан намын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж баталсан. Дүрмийн өөрчлөлтөө Улсын дээд шүүхэд бүртгүүлдэг. Үүний дараа хэрэгжиж эхэлнэ. Хуралд газар бүрээс төлөөлөл оролцсон. 

"Ардчилсан нам хотынхондоо хониор тусалъя" гэсэн аян зохион байгуулсан. Өчигдөр Монгол телевизээр явуулсан хандивын тоглолтын үеэр  50 сая гаруй төгрөг, 7000 орчим бог малын хандив цугларсан. Бид хандивыг эздэд нь хүргэж өгнө" гэв. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү