С.Эрдэнэ АН-ын тамгыг хүчингүй болгох хүсэлт гаргажээ

С.Эрдэнэ АН-ын тамгыг хүчингүй болгох хүсэлт гаргажээ


4 жил

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ өнөөдөр/2020.12.21/ Ардчилсан намын тамгыг хүчингүй болгох хүсэлтийг Улсын бүртгэлийн ерөнхий газар/УБЕГ/-т хүргүүлжээ. 

Тэрээр уг хүсэлтдээ:

"Ардчилсан намын даргаар С.Эрдэнийг бүртгэсэн бүртгэл өнөөдрийг хүртлэх хугацаанд хүчинтэй хэвээр байгаа тул

2017 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Ардчилсан намын 7 дугаар их хурлын 03 дугаар тогтоолоор С.Эрдэнийг Ардчилсан намын даргаар сонгогдсоныг Улсын Дээд Шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор бүртгэсэн бөгөөд энэ нь одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа ажээ. 

АН-ын дарга асан С.Эрдэнэ өнгөрсөн Баасан гарагт болсон намын их хурлын үеэр одоогийн намын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тувааныг АН-ын даргаас чөлөөлсөн А49 дугаар тушаалаа гаргасан гэдгээ мэдэгдээд байсан юм. 

Энэ удаад ийнхүү тамгаа хүчингүй болгох хүсэлт гаргажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү