УИХ-аар энэ долоо хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ

УИХ-аар энэ долоо хоногт ямар асуудлууд хэлэлцэх вэ


4 жил

УИХ дахь намын бүлэг, ажлын хэсэг, байнгын хороо, дэд, түр хорооны хуралдаан болон нэгдсэн чуулганаар хэлэлцэх асуудлын тов дарааллыг гаргажээ. 

12 дугаар сарын 21-ний Даваа гарагт:                                                       

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 21-ний Даваа гарагт: 

  • Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж өргөн мэдүүлэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2020 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
  • Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Засаг” танхимд;
  • “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Их Засаг” танхимд.

12 дугаар сарын 22-ны Мягмар гарагт: 

  • Эрүүл мэндийн салбар дахь цахим шилжилттэй холбоотой хэрэгжсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилттэй танилцах, цаашид авах арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Инновац, цахим бодлогын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимаас цахим хэлбэрээр хуралдана;
  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Их засаг” танхимаас цахим хэлбэрээр хуралдана.

12 дугаар сарын 23-ны Лхагва гарагт: 

  • Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.30 цагаас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хурлын танхимд;
  • Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хорооны 2020 оны 01 дүгээр тогтоолоор байгуулсан ажлын хэсгийн гишүүд “Нийслэлийн нутаг дэвсгэрт байрлах уурын болон усан халаалтын зуухны талаар” мэдээлэл сонсох ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
  • Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж өргөн мэдүүлэх үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2020 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Үндсэн хууль” танхимд;
  • Цар тахлын хүндрэлтэй үед эдийн засаг, санхүүгийн салбарыг сэргээх, эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээ, хууль, Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын даргын 2020 оны 48 дугаар захирамжаар байгуулсан ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Соёлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Засаг” танхимд;
  • Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Их Засаг” танхимд.

ГУРАВ.ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

12 дугаар сарын 23-ны Лхагва гарагт:

1.Түр хорооны хуралдаан /Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий/ 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлт болон авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээлэл сонсох.

ДӨРӨВ.ДЭД ХОРООНЫ ХУРАЛДААН:

12 дугаар сарын 23-ны Лхагва гарагт:

1.Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны хуралдаан 09.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Дэд хорооны 2021 оны ажлын төлөвлөгөөний төсөл;
  • Жижиг, дунд үйлдвэрийн газрын 2019-2020 оны үйл ажиллагааны тайланг сонсох.

ТАВ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

12 дугаар сарын 22-ны Мягмар гарагт: 

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

  • Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны даргыг сонгох тухай; 
  • Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/;
  • Ажлын хэсэг шинэчлэн байгуулах тухай /Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/.

3.Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас  “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

4.Төсвийн  байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

5.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис” танхимд:

Хэлэлцэх асуудал:

12 дугаар сарын 24-ний Пүрэв гарагт:

1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.30 цагаас “Их Эзэн Чингис” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ЗУРГАА.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

12 дугаар сарын 24-ний Пүрэв гарагт 10.00 цагаас:

12 дугаар сарын 25-ны Баасан гарагт 10.00 цагаас:

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү