Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг Монголбанк танилцууллаа.
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн хурлаар Мөнгөний бодлогын хүүг хэвээр буюу зургаан хувьд хадгалах шийдвэр гаргажээ. Мөн жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилтийн хэрэгслээр 2021 оны нэгдүгээр улиралд 250 хүртэлх тэрбум төгрөг олгох шийдвэр гаргасныг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэллээ.