Монгол Улсад коронавирусийн халдвар 941, дотоодын халдвар 488 байна. Харин 89 хүн эдгэрч эмнэлгээс гаран, дараагийн шатны сувилалд шилжсэн талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Тэрбээр "ХӨСҮТ-ээс эмчлэгдээд гарсан иргэдийг Яармагийн 300 ортой эмнэлэгт тусгаарлан ажиглаж байгаа. Ажиглалт тандалт дууссаны дараа гаргах болно" гэлээ.
Нийт батлагдсан тохиолдол 941, эдгэрэлт 473 гэхээр эдгэрэлт 50 хувьтай байгаа аж.