Сөүл-Улаанбаатарын нислэгийг цуцаллаа

Сөүл-Улаанбаатарын нислэгийг цуцаллаа


4 жил

ЭМЯ-ны өнөөдрийн мэдээллийн цагаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ. Тэрээр “УОК-оос өгсөн чиглэлийн дагуу энэ сард дөрвөн нислэг үйлдэхээр баталсан. Өнөөдөр Франкфуртаас 160 иргэн 14:20 минутад эх орондоо газардана. Энэ сарын 20-ны өдрийн Токиогийн нислэг хэвийн үйлдэгдэнэ.

Харин дотоодын дэгдэлт, тусгаарлах байрны асуудалтай холбоотойгоор энэ сарын 25-нд үйлдэх байсан Сөүл- Улаанбаатарын нислэгийг цуцлах зайлшгүй шаардлага гарсан. Энэ нислэгийг нэгдүгээр сард үйлдэнэ. Тухайн үед товыг зарлана. Энэхүү нислэгийн тийз захиалсан иргэд дараагийн нислэгээр ирэх боломжтой” гэв.

 
 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү