А.Амбасэлмаа: Улаанбаатарт халдварын тохиолдол 18-аар нэмэгдлээ

А.Амбасэлмаа: Улаанбаатарт халдварын тохиолдол 18-аар нэмэгдлээ


4 жил

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

Өчигдөр нийт 9070 хүнд шинжилгээ хийхэд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс 18 тохиолдол илэрлээ. Энэ кластераас өчигдөр 2 тохиолдол илэрсэн. Ингээд нийт 20 боллоо. Өмнө нь халдвар авсан голомтот бүс нутагт амьдардаг 2 хүнээс анхны тохиолдол гарсан. Үргэлжлүүлэн тандан судалж, хавьтлыг илрүүлж байна. Ойрын болон хоёрдогч хавьтлын 645 хүнийг олж, 266 хүнийг ажиглах байранд тусгаарлаж, 469 хүнийг гэрийн ажиглалтад байлгаж байна. Эдгээр 469 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй.

БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн ажилтан, өвчтөн, сахиур 376 хүнийг тусгаарлан ажиглаж байна.

Хүн ардын дунд халдварыг тархаахгүйн тулд голомтыг хянах ажлыг зохион байгуулж байна. Иргэд сандрах хэрэггүй. Голомтыг хянах ажил үргэлжилж байна. Амны хаалтаа зүүдэг, ариун цэврээ сахидаг хүн хавьтал болсон ч халдвар илрэхгүй байна.

24 ЦАГИЙН ХУГАЦААНД УЛААНБААТАРААС БУСАД ГОЛОМТОД ХАЛДВАР ИЛЭРСЭНГҮЙ

Өнөөдрийн байдлаар:

  • Улаанбаатарт-163
  • Дархан-Уул-45
  • Сэлэнгэ-216
  • Орхон-25
  • Говьсүмбэр-4
  • Дорноговь-32
  • Архангай-тохиолдол бүртгэгдээд буй. Улсын хэмжээнд дотоодын халдварын тоо 488 боллоо. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 941 болов.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү