Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн


4 жил

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр маргаашдаа ихэнх нутгаар хүйтэн, цаашдаа хүйтний эрч бага зэрэг суларна.

2020 оны 12 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 26-31 хэм, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн цас багатай газраар 6-11 хэм, бусад нутгаар 13-18 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 15-17 хэм хүйтэн байна.

2020 оны 12 дугаар сарын 19-нөөс 12 дугаар сарын 23-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд Хангайн уулсаар ялимгүй цас, 21-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 21-нд Алтайн салбар уулсаар, 22-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларч, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 14-19 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгийн цас багатай газраар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү