АН-ын Их хурал энэ сарын 18-19-нд цахимаар болно

АН-ын Их хурал энэ сарын 18-19-нд цахимаар болно


4 жил

АН-ын X Их хурал өнгөрсөн сарын 16-нд товлогдсон байсан билээ. Гэвч коронавируст халдвар дотоодод тархсантай холбогдуулан хурлыг хойшлуулаад байсан юм. Тэгвэл өнөөдрөөс бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж байгаа учир АН Их хурлаа хийхээр болжээ. Энэ талаар АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан "Бид Их хурлаа цахимаар явуулахаар болсон. Энэ сарын 18-19-нд АН-ын X Их хурал цахимаар болно.  Их хурлын дарга, тэргүүлэгч, хэлэлцэх асуудлыг ҮБХ-ны хуралдаанаар баталдаг. ҮБХ-ны хуралдаан энэ сарын 17-нд цахимаар болно" гэсэн юм. 

АН-ын X Их хурлаар үндсэн дүрмийн өөрчлөлт болоод намын даргыг хэрхэн сонгох асуудлыг хэлэлцэх юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү