У.Хүрэлсүх: Айл өрх, ААН-үүдийн тог, хог, ус, дулааны төлбөрийг долоодугаар сарын 1 хүртэл төр хариуцна

У.Хүрэлсүх: Айл өрх, ААН-үүдийн тог, хог, ус, дулааны төлбөрийг долоодугаар сарын 1 хүртэл төр хариуцна


4 жил

Өнөөдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаан болсон юм. Хуралдаан дуусаж, Ерөнхий сайд иргэдэд хандан мэдээлэл өгч байна. 

Бид өнөөдөр хуралдан дараах шийдвэрийг гаргалаа:

-Айлуудын хэрэглээний халуун ус, цахилгаан болон ус, дулаан, хогны төлбөрийг энэ сарын 1-нээс ирэх оны 7 дугаар сар хүртэл ТЭГЛЭВ. Ингэхдээ 100 метр кв талбайн хэмжээнд дүйх төлбөрийг л хөнгөлнө. Хэрэв 120 метр кв талбайтай айл байвал зөрүү болох 20 м кв-ын үнээ өөрөө төлнө. Энэ шийдвэр манай 900 мянган өрхөд хамаатай.        

Төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд, банк, банк бус санхүүгийн байгууллага, уул уурхайн компаниуд, бөөний болон жижиглэн худалдааны тусгай зөвшөөрөл эзэмшигч, согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч гэх мэт нийт 9 салбараас бусад салбарын цахилгааны төлбөрийг ТЭГЛЭВ. Эдгээрийн төлбөрийг улсын төсвөөс биш харин “Эрдэнэт” үйлдвэр 650 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ. “Эрдэнэт” улсын  үйлдвэр  болсон. 

Сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувь бууруулаад байсан бол 75 хувиар бууруулна. Үнэ бууруулснаар үүсэх зардлыг ЭТТ компани хариуцна.   

Эдгээр шийдвэр нийт долоон сарын турш хүчинтэй. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн энэ шийдвэрийн нөлөөгөөр талхны үнэ өсөхгүй. Суурь үнэ хэвээрээ байна.  Бид хаа хаанаа хохирол багатай даван туулах хэрэгтэй байна. Вакцин худалдан авч, бүх хүнээ хамруулах хүртэл бидэнд дахин 6-8 сарын хугацаа хэрэгтэй тул эдгээр шийдвэрийг гаргалаа. Дээрх төлбөрүүдийг тэглэснээр ААН-үүдэд томоохон дэмжлэг болно.           

"2019 онд 963 тэрбум 2020 онд 1 их наяд төгрөгийг давсан татварыг төлсөн. 42 жил ажилласан үйлдвэр маань нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа зүйлд талархлаа  илэрхийлж байна" хэмээн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү