УИХ-ын чуулганаар Хууль тогтоомжийг 2014 он хүртэл боловсронгуй болгох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын цөөнхийн бүлгийн гишүүн Ш.Адьшаа дараах байр суурийг илэрхийллээ. Тэрээр "Энэ тогтоолын төслийг дэмжих боломжгүй байна. Мөн Х.Нямбаатар сайд гишүүд юм ярихаар гоочилдог, юмаа мэдээрэй энэ тэр гэж загнахаа болимоор байна. Өнөөдөр Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Олонхийн бүлэг, Засгийн газарт хүндэтгэлтэй хандаж байна. Гэхдээ та нар УИХ-ын гишүүний баталсан хуулийн төсөл тодорхой босгыг давж байж хэлэлцэгддэг хууль баталсан. Энэ хууль тогтоомжийн тухай хуулиа хэзээ өөрчлөх юм бэ.
Х.Нямбаатар сайд та өвлийн хүйтэнд 30 мянган хүн цуглуулчихаад шударга ёсны тухай ярьж байсан чинь хуучраагүй байгаа шүү. Гэтэл та Оюутолгойн тухай, "Эрдэнэт"-ийн 49 хувийн тухай та юу ч ярихаа больсон. Яагаад чимээгүй болов.
Та үнэхээр шударга ёсны төлөө явж байсан юм уу, эсвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд болохын төлөө энэ бүхнийг хийсэн юм уу.
Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр та намайг "Олонх болж байж олон юм яриарай" гэсэн. Ер нь УИХ-ын гишүүд үзэл бодлоо хэлэхээр өрвөлзөж, шарвалздагаа болиорой. Та бяртай байж болно. Гэхдээ бид нар чинь бас ард түмнээс мандат авсан УИХ-ын гишүүд шүү, Х.Нямбаатар сайд аа" гэсэн юм.