Өнөөдөр Богд Зонхов ламын "Их Дүйчэн" ѳдѳр буюу "Зулын 25"

Өнөөдөр Богд Зонхов ламын "Их Дүйчэн" ѳдѳр буюу "Зулын 25"


4 жил

Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын "Зулын 25" буюу Богд Зонхов ламын "Их Дүйчэн" ѳдѳр тохиож байна.

Энэ өдөр бурхны шашинт айлууд зул өргөн, цагаан хоол идэж, маани мэгзэм уншин залбирдаг аж. Энэ өдөр уншсан нэг маани түм болж, нэг зул мянга болон арвижин бие, хэл, сэтгэл ариусан их буян хурдаг хэмээн үздэг байна.

Зулын 25-ны дүйчэн өдөрт зориулж Монголын бурхны шашаны төвийн Тэргүүн лам нарын Зөвлөлийн хурлын гишүүн төв хийдүүд, МБШТ Гандантэгчэнлин хийд, Зулын 25-ны дүйчэнг зохион байгуулах ажлын хэсгээс санаачлан Богд ламын залбирал "Мэгзэм"-ийг дуу таслалгүй хурахаар болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү