МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, томилох асуудлыгТөрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.
Б.Энхмандах, Б.Батбаяр, Д.Оюун-Эрдэнэ, Д.Цэндсүрэн, Д.Нямсамбуу, Б.Золбаяр, З.Энхболд нарыг чөлөөлж, тэдний оронд томилох хүмүүсийг нууц санал хураалтаар тодруулав.
Ингэхдээ Ерөнхийлөгчийн зүгээс нэр дэвшүүлсэн Ж.Цэсэн, Засгийн газраас нэр дэвшүүлсэн Г.Отгонбаяр, М.Уянга нарыг Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилохыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн байна.
Харин УИХ-аас нэр дэвшүүлэх дөрвөн хүнийг сонгохдоо нууц санал хураалт явуулжээ.
Ингээд санал хураалтын дүнгээр Ч.Батцэнгэл, М.Наранбаатар, Б.Ганболд, Ц.Цоодол нар Үндэсний зөвлөлд нэр дэвшихээр болсон байна.
Ийнхүү шинээр томилогдох болсон долоон хүнийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батлах ажээ.