Засгийн газрын хуралдаанаар халдвар гарсан бүсүүдэд хөл хориог сунгах эсэхийг хэлэлцэж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан танилцуулга хийв.
Тэрбээр "Улаанбаатар хотод арванхоёрдугаар сарын 11-ний өдрөөр хөл хориог цуцалбал, ирэх нэгдүгээр сард халдварын нууц үед байгаа хүний тоо өсөх хандлагатай байна. Улмаар дөрөв, тавдугаар сард халдварын тохиолдол хамгийн өндөр бүртгэгдэхээр байна. Сэлэнгэ аймгийн халдварын үзүүлэлтээр халдвар тараагч, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчийн тоо хоёр дахин өсөх тооцоо гарсан. Архангай аймагт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн.