22-ын товчоонд эмнэлгийн тусламж авч чадалгүй хүн нас баржээ

22-ын товчоонд эмнэлгийн тусламж авч чадалгүй хүн нас баржээ


4 жил

Өчигдөр /2020.12.07/ орой 22:00 цагийн үед 22-ын товчоон дээр Архангай аймгаас ирсэн иргэн эмнэлгийн тусламж авч чадалгүй хүлээсээр нас барсан байна. Тухайн иргэний бие нь муудсан учраас Улаанбаатар хот руу ирсэн гэх мэдээлэл байна.

Энэ асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “22-ын товчоонд хүн нас барсан нь үнэн. Нийслэлийн онцгой комисс болон Эрүүл мэндийн байгууллагаас үзлэг хийсний дараа шалгалтын ажиллагаа явуулна” гэлээ. Мөн УОК-ын дэргэдэх Шуурхай штабаас хүний амь нас хохирсон хэргийг тодруулахаар шалгаж байна гэх мэдээллийг өглөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү