УОК хөл, хорио сунгах эсэхийг хэлэлцэнэ

УОК хөл, хорио сунгах эсэхийг хэлэлцэнэ


4 жил

Улсын онцгой комисс хуралдаж энэ сарын 10-ны өдөр дуусах хатуу хөл хориог үргэлжлүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ.  

Мөн Сovid-19-ийн нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хөл хориог сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Харин маргааш буюу Лхагва гаригт Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм байна.

Энэ талаар  Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг "Өнөөдөр УОК хуралдаж, Лхагва гарагт Засгийн газрын хурлаар халдварын эсрэг бодит үр дүн дээр шийдвэрүүд гаргана. Засгийн газар, Улсын Онцгой комисс нийгэм эдийн засгийн асуудлуудаа зэрэгцүүлж хэлэлцэж байна"  гэж өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү